СЕНСАЦИ.МН
Сенсаци мэдээлийн сайт

МОРИН ХУУР ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН НЭРИЙН СОЁЛ – ТҮҮХИЙН ХУВЬСЛЫН ТУХАЙ

0


Энэхүү сургуулийн цэлгэр танхимд хүрэлцэн ирсэн эрхэм эрдэмтэд, судлаач, морин хуур эхлэн суралцагч, хөгжимчин, морин хуурыг дэмжигч, сонсогч олон түмэн та бүхний энэ агшины амгаланг айлтгая ! Монгол хөгжмийн зэмсгийн далай их соёлд онцгойлон торойх байрыг “морин хуур” энэхэн цаг дор эзлэх боллоо.
Морин хуураар хөгжимдөх монгол урлаг, морин хуурд суралцах, түүнийг сонирхон судлах явдал өөрийн улс, үндэстний хилийг давж, дэлхийн хөгжмийн амьдралын салшгүй нэгэн үзэгдэл болон хөгжиж буй өрнүүн үйл явцын гэрч бид болж байна. “Хү” хамтлагийн дүрст дуу дэлхийг бүрхсэн цахим орчинд амжилт олж, “баруун” – ы хэдэн арваар тоологдох сая хүний сонирхлыг татан гайхам явдал болж, морин хуур хөгжмийн зэмсгийг олон орон газар таниулж буй тухай тус хурлын тэргүүнд хэлсэн Калифорнийн Их Сургуулийн профессор, монгол морин хуур судлаач П. Маршийн үг үүнийг давхар батлана.
Морин хуурын нэр, гарал үүслийн тухай олон хувилбарт домгуудыг хөх толбот хүн бүр өөрийнхөөрөө мэдэх билээ.
Гэсэн хэдүй ч энэхүү нумт – чавхдаст хөгжмийн зэмсгийн тойрсон шинжлэх ухаанч хандлага, судлалын зүг чиг жил ирэх тусам шинэ нотолгоо, баримт, арга зүйгээр баяжин, эх орондоо төдийгүй дэлхийн монгол судлалын төвүүдэд эрчтэй урган цэцэглэсээр байна.
Энэ утгаараа “монгол морин хуурын судлал” нь олон улсын чанартай, монгол судлал, монгол хөгжмийн бие даасан судлагдхуун болон хөгжих төлөв маяг ажиглагдаж байна.
Улаанбаатар хотод 1989 онд анх зохиогдсон “Морин хуурын наадам” хийгээд Олон Улсын Морин Хуурын ээлжит удаа дараагийн наадмууд хүрээгээ тэлэн тэлсээр өдгөө Атлант, Номхон Дөлгөөн Их далайг гатлан өртөөлж, АНУ – д буухиа залган, бид бүхэн “морин толгойт молор эрдэнийн хуур” – ын тухайд ийн ном хаялцан сууна аа !
Энэхүү судлаач, эрдэмтдийн хурал – хэлэлцүүлэгт “морин хуур” хөгжмийн зэмсгийн нэрийн утга цаг түүхийн урт хугацааны турш хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өнөө хүрч ирсэнийг илтгэхийг зорьлоо.
“Морин хуур” хөгжмийн зэмсгийн нэр, агуулга монгол түмний олон зуун, мянганы соёл, түүхийн явцад заримдаа аажим, ойролцоо утгатай, түүхийн зарим агшинд заримдаа анхны утгаасаа огт өөр шинжтэй болон хувьсан, өөрчлөгдөж ирсэн нь тодорхой байна.
Энэхүү “хуур” хэмээх үгийн утгын хувьсал өөрчлөлтийг харуулахын тулд монгол хөгжмийн соёлын түүхэн үе шатуудаар аялж, шат тус бүрийг нягтлан, эргэн шагайх шаардлага гарна.
Ерөөс хөгжмийн соёлын хөгжил, хувьсал нь өөрийн жам ёсны хуулийн дагуу явагдах өвөрмөц үзэгдэл мөн болох ба энэ нь түүхийн шинжлэлийн ерөнхий зүй тогтлоос ихээхэн өөр байдаг нь тодорхой билээ. Иймд монголын хөгжмийн соёлыг . 1. Монгол угсаатан бүрэлдсэн, 2. Эзэнт гүрэн байгуулсан, 3. Шашин дэлгэрсэн, 4. Зохиогчтой хөгжмийн соёлын харилцаа үүссэн үе хэмээн хөгжлийн дөрвөн үндсэн үе шатуудад ангилж болох байна.


Анх бөөгийн унааны үүрэгтэй байсан “хуур” хэмээх эгэл болхи хийц, бүтэцтэй зэмсгийн маань нэр Монголын эзэнт гүрний үеийн цаг үетэй бараг давхцалтайгаар хөгжмийн зэмсгээр дамжин илэрхийлэх хөгжмийн дуу авиа үүсгэх үйлдлийг илэрхийлэх болсон шиг байна. “Хуур дуу үүсгэх”, “хуурдах”, “хуур хөгжим” гэх мэт.

“Хөгжим” хэмээх дуу авианы тусламжтайгаар дүр төсөөлөл бүтээх урлаг маань Монголын эзэнт гүрнүүдийн цаг үед “дуу” буюу “хуур” хэмээн хөгжим хэмээх хүн төрөлхтний бүтээсэн анхдагч тулгын гурван чулуу болох бүжиг, уран зураг зэрэг урлагийн төрлүүдийн нэгийг нь бүрдүүлэх хос хоёр баганын нэгийг нь илтгэх утгатай болжээ. Энэ нь иймэрхүү байдлаар харагдана: Хөгжим=Дуу+Хуур. Энэ нь хөгжмийг нэг бол хүний уушиг цээж, амны хөндий, гавал, өгүүлэх эрхтний оролцоотой дуул гаргаж дуу буюу дуулах гэгчийг үүсгэнэ. Нөгөөтэйгүүр байгалийн бүтээгдэхүүнээр хүний урласан авиа гаргах арга, ямар байгалийн бүтээгдэхүүн оролцуулан хийсэн зэргээр ялгаатай багаж, зэвсэгээр хөгжим үүсгэх ба энэ хоёр тал нийлээд “хөгжим” хэмээхийг бүтээнэ гэсэн утгатай болно.
Үүнээс арай хожуу гэхэд “хуур” хэмээх үг маань нэг, эсвэл хос, магад дөрвөн чавхдасыг нумаар нааш цааш таталж хөрөөдөн, хавирч хөгжмийн авиа үүтгэх, өөр хоорондоо адил, төс бүхий бүл хөгжмийн зэмсгийг илтгэх болсон шиг байна. Эдгээрийг жагсаавал: Чавхдаст нумт хөгжмүүд:
– Аралт хуур
– Арслан хуур
– Гарьд хуур
– Дөрвөн чихтэй хуур
– Луут хуур
– Луут шанаган хуур
– Матар хуур
– Морин хуур
– Суух хуур
– Халх найрын хуур
– Хар хуур – Хийл хуур
– Хоёр чавхдаст
– Хялгасан хуур
– Цоор хуур
– Шанаган хуур
– Утгуур хуур
Ихэл хуур зэрэг наанадаж 18 зүйл зэмсгийн нэрс хуучны монгол хэлний толь бичигт байна.
Дүгнэлт:

1. “Хуур” нь монгол бөөгийн зан үйлд “шуудан хөх морь” хэмээх хэрэгсэл болон үүссэн мэт
2. Арай хожуу “хөгжим” хэмээх урлагийн анхдагч төрөл зүйлийн үндсэн хоёр баганын нэгийг төлөөлөн нэрийдэх болов (дуу + хуур = хөгжим)
3. Нэлээд хожуу чавхдаст нумт хөгжмийн зэмсгийг бүхэлд нь илтгэх болсон мэт . Чавхдаст нумт хөгжмүүд:
– Аралт хуур
– Арслан хуур
– Гарьд хуур
– Дөрвөн чихтэй хуур
– Луут хуур
– Луут шанаган хуур
– Матар хуур
– Морин хуур
– Суух хуур
– Халх найрын хуур
– Хар хуур
– Хоёр чавхдаст
– Хялгасан хуур
– Цоор хуур
– Шанаган хуур
– Утгуур хуур
Икэл хуур
Эцэст нь “морин хуур” нь хос чавхдаст, модон цартай нэгэн зүйл концертын урлагийн хөгжмийн зэмсгийг нэрийдэх болов.
Ийнхүү “морин хуур” хөгжмийн зэмсгийн өнөөгийн нэр, ур хийц, хэлбэр төрх нь монголчуудыг өнө удаа түүхийн явц дахь шалгарал болон энэ цагийн утга, нүүр царайгаа олжээ.

“АМЕРИК ДАХЬ МОРИН ХУУРЫН АНХДУГААР НААДАМ – ЭРДЭМ СУДЛАЛЫН ХУРАЛ” – Д ТАВЬСАН ИЛТГЭЛ. АНУ – ын Мичигиан муж, Анн Арбор хот, Мичиганы Их Сургуулийн Адиториум лекцийн их танхим. 2019-03-09 – ний Бямба гараг

Ann Arbor, MI
USA. University of Michigan. Auditorium – Forum Hall

09 March 2019


Монгол хөгжмийн соёлын үечлэл:
•1. Монгол угсаатан бүрэлдсэн

•2. Эзэнт гүрэн байгуулсан

•3. Шашин дэлгэрсэн

•4. Зохиогчтой хөгжмийн соёлын харилцаа
Loading…

Монгол угсаатан бүрэлдсэн үе
•“Хуур” хэмээх ойлголт энэ үест үүсчээ.

•- Онгод (- ын унаа, тээврийн хэрэгсэл)
•- Сүнс
•- Сүлд
•- Хүүр

•“Аман хуур” (хэл хуур, татах хуур) – хөгжмийн зэмсэг үүсэхээс өмнө ба үүссэн зааг үеийг илтгэх зэмсэг. Хүн өөрийн биеийн хэсэг болох амны хөндийг дуу цуурайтуулах цар – хайрцаг болгоно. Иймэрхүү багц зэмсэгсд – хөөмэй, цоорын урлагийн багтааж болох мэт.

ЭЗЭНТ ГҮРЭН БАЙГУУЛСАН ҮЕ
•- “Монголын нууц товчоо” (1240)
• -“Юань Улсын судар” (1368 – 1370)
•-“Манж – Чин гүрний 3 – 5 хэлний толь” (1708 -1790) – д морин хуур болон морин хууртай төстэй хөгжмийн зэмсэг дурьдагдаагүй.

•“Төмөр хуур”, “хулсан хуур” гэх зэмсэг дурьдагдах ч энэ нь аман хуурын хувилбар төрөл болно.
Loading…

ШАШИН ДЭЛГЭРСЭН ҮЕ:
•- Монголын Бурханы шашны зан үйлд “гүр дууг” эс тооцвол чавхдаст болон чавхдаст нумт хөгжмийн зэмсгийн аливаа оролцоо, уламжлал бидний үед алга байна.

• – Бурханы шашны сүм хийдийн найрал хөгжимд гарын шууны хүчээр дэлдэх, сэгсрэх хийгээд уушгинд сорж авсан агаарыг хүчлэн үлээж эгшиглүүлэх олон зүйл цохивор болон мод, төмөрлөгийн зүйлээр үйлдсэн элдэв үлээх дуу чангатай хөгжмийн зэмсэг зонхилж байна.

ЗОХИОГЧТОЙ ХӨГЖМИЙН СОЁЛЫН ХАРИЛЦАА:
•- “Морин хуур” хэмээх хоршоо үг, хөгжмийн зэмсэг Монголын Халх ястаны хүрээнд XX зууны эхэн хагаст бүрэлдэн буй болов.
•- Денис Владимирович Яровой (1921-1991) модон цартай морин хуурыг 1966 – 1967 онд шинээр бүтээв.

•- Гомбодоржийн Жамъян (1919 – 2008) 1976 онд “Морин хуур сурах гарын авлага” зохиож хэвлүүлэв.

Италийн Триест хотод мэндэлсэн, Страдивари, Гварнери нарын дэг сургуулиар суралцсан, Эрдүү Хийл Урлах Олон улсын Уралдааны “Их Алтан” медальт Зөвлөлтийн хийлийн мастер – дуу авианы инженер Д. Яровой хийлийн бүл зэмсгийн жишгээр морин хуурыг шинээр зохион бүтээжихүй (Үргэлжлэл бий)


Batjargal Badamjav

Сэтгэгдэл
Ачаалж байна...