СЕНСАЦИ.МН
Сенсаци мэдээлийн сайт

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Олон улсын ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч боллоо

0
Тэрээр “Дэлхийн Ардчилсан Холбоо болох Баруун төв, эрх чөлөөний төлөө намуудыг нэгтгэсэн хамгийн хүчирхэг байгууллага гурван хоног Берлинд хуралдлаа. Берлиний хана, Бранденбургийн хаалга, Рейхстаг гээд түүхэн газрууд сонгожээ. Чухал шийдвэрүүд гаргалаа. Шинээр элсэх гишүүн намуудыг баталж, Лондоны Тунхагт гарын үсэг зурж ёслохыг уламжлалын дагуу үйлдэв. Украйн, Гүрж, Балканы асуудлаар тогтоол гаргаж, гүйцэтгэх зөвлөл, удирдах бүрэлдэхүүнээ шинэчилж, бүрэн эрхийг нь сунгаж, бас шинээр баталлаа.
Монгол улс, Ардчилсан намын хувьд энэ байгууллагад 1993 оноос гишүүнчлэлтэй болж, тасралтгүй 30 дахь жилдээ идэвхтэй ажиллаж байгаа юм. Энэ байгуулагыг 1980аад оны эхээр Рейган, Тэтчэр, Коль, эцэг Буш зэрэг баруун төвийн үзлийн домогт манлайлагчид үүсгэн байгуулсан бөгөөд тийм үзэл санаа бүхий намуудыг нэгтгэсэн олон улсын нэр нөлөө бүхий холбоо юм.
Баруун төвийн үзэл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал, хувийн өмчийн халдашгүй байдлыг эрхэмлэдэг. Гишүүн намууд нь дээрхи үзэл санаа, шийдвэр тогтоол, дүрэм тунхагийн заалтыг ягштал баримталж хэрэгжүүлэх үүрэгтэй. Дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, Украиныг дэмжих асуудлаар гуйвалтгүй байр суурьтай байхаа дахин нотоллоо. Украины нам ч шинээр гишүүн боллоо.
Хурал ажил хэрэгч уур амьсгалаар дүүрэн болж өндөрлөв. Дараачийн уулзалтаа Вашингтонд хийхээр товлов. Мөн Киев, Улаанбаатарт уулзалдах саналыг гаргалаа. Хуралд үг хэлж, хэлэлцүүлэг бүрт оролцож, завгүй ажилцгаав. Өчүүхэн надад бас нэмэлт ачаа, өндөр хариуцлага, их итгэл үүрүүлэв. Ази, Номхон далайн ардчилсан, баруун төвийн намуудыг хариуцаж ажиллах үүрэг ноогдууллаа” гэсэн байна.
Сэтгэгдэл
Ачаалж байна...